“Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?” улсын XIV олимпиад болно

Share Button

Жил бүр уламжлал болон зохиогддог “Экономиксийн цагаан толгойг хэн сайн мэдэх вэ?” улсын XIV олимпиад хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана. Олимпиадад эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр их, дээд сургуульд суралцдаг 1-р түвшний оюутнууд оролцоно.

I үе шат: 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 11:00 цагаас МУИС-ийн хичээлийн IV ба V байранд явагдана.

II үе шат: Эхний үе шатанд шалгарсан хамгийн өндөр оноотой 8 баг олимпиадын хоёрдугаар үе шатанд оролцоно.

Олимпиадад оролцох багуудыг 2018 оны 4 дүгээр сарын 9 – 18-ны хооронд ажлын өдөр бүр 10:00 – 18:00 цагт МУИС-ийн хичээлийн V байрны 6 давхарт бүртгэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг олимпиадын удирдамжаас харна уу.

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/03/Economics-Olympiad-2018.pdf”]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар