Монгол Улсын Их Сургуулийн эмнэлэг нь 1942 оноос Бага эмчийн салбартайгаар анх үүсгэн байгуулагдсан түүхтэй. 2005 онд НЭМГ–аас эмнэлгийн үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл авч “Эрүүл-Оюун” нэртэйгээр ажиллаж байна.
“Эрүүл-Оюун” эмнэлэг нь хүний их эмч З.Гаравсүрэн, сувилагч Х.Азжаргал, асрагч Ц.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэйгээр МУИС-ийн багш, ажилтан, оюутнуудын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст зүтгэж байна. Тус эмнэлгээс дараах эмчилгээ үйлчилгээг авах боломжтой.
- Эмчийн үзлэг, оношилгоо
- Өдрийн эмчилгээ / тариа, боолт цэгцлэлт /
- Физик эмчилгээ / увч, хэт улаан туяаны шарлага, электрофорез, дарсонваль, бумба/
Эмнэлгийн ажиллах цагийн хуваарь
Үдээс өмнө |
Цайны цаг |
Үдээс хойш |
Даваа- Баасан
8.30-13.30 |
Даваа- Баасан
13.30-14.30 |
Даваа- Баасан
14.30-15.30 |
Бямба – Ням амарна |
Хаяг: МУИС-ийн Оюутны дотуур 1-р байрны 1 давхарт
Утас: Эмч-99176040, дотуур холбоо 75754400-1218
Сувилагч 99041668, дотуур холбоо-1219