Бүгд Найрамдах Турк Улсын Элчин Сайдын яамнаас Ази судлалын тэнхимийн Олон улс, орон судлал (Турк) хөтөлбөрийн гурван оюутанд сар бүр тэтгэлэг олгодог билээ. Энэ сарын тэтгэлгийг Ази судлалын тэнхимийн хөтөлбөр сурталчлах өдөрлөгийн үеэр өмнөх сард идэвх санаачлагатай суралцаж хувийн амжилтаа ахиулсан гурван оюутанд гардууллаа.
2018 оны гуравдугаар сарын тэтгэлгийг хүртсэн Олон улс, орон судлал (Турк)-ын хөтөлбөрийн хоёрдугаар түвшний оюутан Б.Санчиргарам, гуравдугаар түвшний оюутан Д.Өлзийтэгш болон дөрөвдүгээр түвшний оюутан А.Онон нартаа сурлагын өндөр амжилтыг хүсье.
Ази судлалын тэнхимийн профессор Ц.Баттулга болон зочин багш Др.Шабан Доган нар тус хөтөлбөрийн хоёр оюутанд сар бүр нэрэмжит тэтгэлэг олгох болсноо мэдэгдээд Олон улс, орон судлал (Турк)-ын хөтөлбөрийн гуравдугаар түвшний оюутан Ц.Улаанаа болон М.Батчимэг нарт гардуулан өглөө.
Тэтгэлэг хүртсэн оюутнууддаа сурлагын амжилт хүсэхийн ялдамд БНТУлсын Элчин Сайдын яам болон тэтгэлэгийг санаачлан олгоход туслалцаа үзүүлсэн Профессор Ц.Баттулга, зочин багш Дэд Проф.Др.Шабан Доган нарт талархлаа илэрхийлье.