МУИС-ийн дотоод хамтын ажиллагааны бодлого, стратеги, төлөвлөгөөний хүрээнд Монгол Улсын хөгжил дэвшил, эрдэм шинжилгээ, инноваци, судалгааны хөгжилд МУИС-ийн эрдэмтэн багш, төгсөгч, оюутнуудын манлайлах чиг хандлагыг нэмэгдүүлэх, гүйцэтгэх үүрэг хариуцлага, идэвх оролцоо бүтээлч хандлагыг дэвжээн бэхжүүлэх зорилгоор 2018 оны 4 дүгээр сараас эхлэн “МУИС-Манлайлна” цуврал лекцийг зохион байгуулна.
Тус лекцэнд МУИС-ийг төгссөн эрдэмтэн судлаач, байгаль, нийгэм хүмүүнлэг, улс төр, бизнесийн салбарын улсдаа төдийгүй олон улсад манлайлан ажиллаж буй төгсөгчдийн төлөөллийг урин оролцуулж МУИС-ийн оюутнуудад лекц уншуулан хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Лекцийг сонирхсон оюутан бүрт нээлттэй. Оюутан залуус та бүхэн идэвхтэй оролцоорой.