МУИС-д суралцдаг казах оюутны холбооны “Билим” клубээс Наурыз 2012 өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгийг ГХСС-ийн франц-роман судлалын тэнхимийн эрхлэгч Б. Алтангүл, Билим клубын тэргүүн Т. Нурсултан нар нээж үг хэллээ. Билим клубыг 2004 онд байгуулсан бөгөөд казах оюутны дунд сагсан бөмбөг болон АХА тэмцээн, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж байна.
Уг өдөрлөгт МУИС-ийн удирдлага, багш, оюутнууд идэвхийлэн оролцож казах үндэстний каз, жент амтлан, авьяаслаг оюутнуудын тоглолт, домборын аялгуулаг эгшигэнд нэгэн оройг өнгөрүүллээ.
МУИС-д ажиллаж, суралцдаг багш, оюутнуудад Олон улсын Наурыз баярын мэнд хүргэж, ажил хөдөлмөр, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөе!