“Математик Компьютерийн Ухаан – 2012” эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

Монголын Математикчдын нийгэмлэг, МУИС-ийн  Математик Компьютерийн Сургууль, МУИС-ийн Математикийн Хүрээлэн, ШУТИС-ийн Математикийн Сургууль,  МУБИС-ийн Математик, Статистикийн Сургуулиуд хамтран зохион байгуулж буй  ” Математик Компьютерийн Ухаан – 2012 ” эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж өндөрлөлөө.

Хурлын  зорилго нь багш судлаачдын судалгааны үр дүнгүүдтэй танилцах, докторантуудын ажлын үр дүнг хэлэлцэх, математик компьютерийн ухаан, мэдээлэл технологийн сургалт, судалгааны цаашдын зорилт, ирээдүйн талаар  хэлэлцүүлэг явуулахад чиглэж байгаа юм.  Үдээс өмнөх хуралдаанд зохион байгуулагч талуудаас тодорхой сэдвүүдээр танилцуулга илтгэлүүдийг хэлэлцүүлсний дараа алгебр,  анализ, тооцон бодох математик, оптимизаци, эдийн засаг – санхүү дэх математик загварчлал, математик болон мэдээлэлзүйн заах арга зүй, мэдээллийн интеграци, төгсгөлөг автоматын хэрэглээ зэрэг чиглэлээр 30 гаруй илтгэлийн хэлэлцүүлэг 2 салбар хуралдаанаар явагдлаа. МУИС байгуулагдсаны 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй ажлуудын нэг болох энэхүү эрдэм шинжилгээний хурлыг  Косто ХХК ивээн тэтгэжээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар