“Робокон-2018” тэмцээнд МУИС-ийн хоёр баг оролцож байна

Share Button

“Робокон-2018” тэмцээн өнөөдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ. Уг тэмцээн нь 17 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаад 16 их, дээд сургуулийн 17 баг өрсөлдөж байна. Тэмцээний нээлтэд БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн газрын дарга Д.Одгэрэл,  МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл, Оюу-Толгой ХХК-ийн Орон нутгийн харилцаа хариуцсан Ерөнхий менежер Ш.Байгалмаа зэрэг холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

Робокон-2017 тэмцээний ялагч МУИС-ийн “Робот” багийн ахлагч тэмцээнийг нээлээ.
МУИС-ийн “Робот” баг алтан цагирагаар түүдгээ оруулж өрсөлдөгчөө цэвэр ялав.
МУИС-ийн “Робот” баг алтан цагирагаар түүдгээ оруулж өрсөлдөгчөө цэвэр ялав.
МУИС-ийн “Робот” баг алтан цагирагаар түүдгээ оруулж өрсөлдөгчөө цэвэр ялав.

 

Нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “Хиймэл оюун ухааны салбарын хөгжил эрчээ авч буй энэ цаг үед Робокон тэмцээнд оролцож буй оюутнууд өргөн мэдлэг, чадвар эзэмшиж, зөв хандлагатай болж үеийнхэн дундаа манлайлагчид болсоор ирсэн нь тэмцээний үр өгөөжийг харуулдаг. Жил бүрийн дүрэмд нийцүүлэн шийдвэрлэсэн механик хийц, техник хангамж болон програм хангамжийн шийдэл, технологийн ноу-хау /know-how/ нь мэдлэг болон үлдэж, сургалт, судалгааны үр өгөөжөө өгсөөр байгаа нь тэмцээний үнэ цэн юм. Монгол Улсад инженерийн сэтгэлгээг хөгжүүлэх, робот, үйлдвэрлэлийн автоматжуулалтын салбарын хөгжилд хувь нэмэр оруулах аливаа үйл хэрэгт МУИС түүчээлэн оролцсоор ирсэн, цаашид ч оролцох болно” гээд тэмцээнд оролцож буй нийт багуудад амжилт хүсэв.

Энэ жилийн тэмцээнд орон нутгаас баг оролцоогүй зөвхөн нийслэлийн их, дээд сургуулиас оролцож байна. МУИС-ийн хувьд энэ удаагийн тэмцээнд ХШУИС-ийн “Робот” баг, ШУС-ийн “Монгол робот” гэсэн хоёр багаа сойж байна. МУИС Робокон тэмцээн манай улсад анх удаа зохион байгуулагдсан 2001 оноос хойш оролцсон бөгөөд үндэсний 5 удаагийн аварга, 2 удаагийн дэд аварга болсны зэрэгцээ олон улсын тэмцээнд 5 оролцохдоо 5 удаа тусгай шагнал хүртсэн.

Энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн баг Тайваньд болох олон улсын тэмцээнд өрсөлдөх эрх авна. 2019 оны Робоконы ДАШТ-ийг МҮОНРТ санаачилж Монгол Улсад анх удаа зохион байгуулах юм байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар