ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимийн бакалаврын оюутнуудын эрдэм шинжилгээний хурал боллоо

Share Button

МУИС-ОУХНУС-ийн нийтийн удирдлагын хөтөлбөрийн бакалаврын түвшний оюутнуудын 2017-2018 оны хичээлийн жилийн хаврын улирлын эрдэм шинжилгээний хурал 2018 4 дүгээр сарын16-нд зохион байгуулагдлаа. “Нийтийн удирдлага ба тогтвортой хөгжил: Онол – Практик” ерөнхий сэдвийн хүрээнд нийт 10 судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, амжилттай хэлэлцүүллээ. Илтгэлүүдэд нийтийн удирдлагын тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлон, тэдгээрийг шийдвэрлэх боломж, шийдэл гаргалгааг эрэлхийлэн шинэлэг санаанууд дэвшүүлсэн нь хурлын ач холбогдлыг нэмэгдүүллээ.

Эрдэм шинжилгээний хурлын үр дүнд нийтийн удирдлагын тэнхимийн багш С.Ариунбилэгийн удирдсан дараах илтгэлүүд шалгарав. Үүнд:

I байр: Нийтийн удирдлагын III түвшний оюутан Б.Намхай, Б.Ганцэцэг нарын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын боловсролын асуудал” илтгэл

II байр: Нийтийн удирдлагын III түвшний оюутан Г.Базарсад, Б.Сарантунгалаг нарын “Нийгмийн эмзэг бүлгийн хөдөлмөр эрхлэлт” илтгэл

III байр: Нийтийн удирдлагын III түвшний оюутан Э.Янжиндуламын “Төрийн захиргааны албан хаагчийн нийгмийн хангамж, хамгааллын асуудал” илтгэл тус тус шалгарлаа.

Хуралд амжилттай оролцсон нийт оюутнууддаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье.

Нийтийн удирдлагын тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар