“NUM Parliament” оюутны загвар хуралдаан болов

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Олон Улсын Харилцаа, Нийтийн Удирдлагын Сургуулийн Мини-Парламент клуб нь “NUM Parliament” оюутны анхдугаар загвар хуралдааныг 4 дүгээр сарын 1 болон 4 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын төрийн ордны “А” танхимд зохион байгууллаа. Уг хуралдаанд МУИС, СЭЗИС, ҮБХИС, МУБИС, ХУИС, Шихихутаг Их Сургууль зэрэг 6 их сургуулийн 60 гаруй оюутнууд оролцож,

– I шат салбар хуралдаан 4 дүгээр р сарын 1-ний өдөр МУИС-ийн Эрдмийн танхимд “Төрийн албаны мерит тогтолцоог сайжруулах нь”, “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт”, “Утаагүй Улаанбаатар: Гарц, шийдэл”,

– II шат нэгдсэн хуралдаан 4 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн ордны Их эзэн Чингис хаан танхимд “Орон нутгийг хөгжүүлэх нь: Дэд бүтэц, аялал жуулчлал, мал аж ахуй” сэдвээр тус тус хуралдлаа.

 

Хуралдааны хүндэт зочноор Улсын Их Хурлын гишүүн Л.Болдын зөвлөх Б.Мөнхжаргал, МУИС-ОУХНУС-ийн захирал, доктор С.Баттулга, МУИС-ОУХНУС Нийтийн Удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Н.Бурмаа, Төв аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга Ч.Жавцанпагма болон Нийтийн удирдлагын тэнхимийн багш нар оролцов.

NUM Parliament 2018 хурлын

Тэргүүн байрыг МУИС, Хууль зүйн сургуулийн “Парламент 1” баг,

Дэд байрыг МУИС, Хууль зүйн сургуулийн “Real Politik” баг,

Гутгаар байрыг МУИС-ОУХНУС-ийн “Хөгжлийн индэр” баг тус тус эзэллээ.

“NUM Parliament” оюутны загвар хуралдааныг МУИС-ОУХНУС-ийн Мини-Парламент клубээс жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд анхдугаар хурлаас гарсан шийдвэрийг холбогдох газар хэлтэс, албан тушаалтанд дамжуулна. Хуралд оролцож нийгэмд дуу хоолой, санал бодлоо хүргэхээр зорьсон оролцогч та бүхэнд БАЯРЛАЛАА.

Уг арга хэмжээг зохион байгууллахад Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, МУИС- ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газар, МУИС-ОУХНУС-ийн захиргаа дэмжлэг үзүүлсэнд талархлаа илэрхийлж байна.

МУИС-ОУХНУС “МИНИ ПАРЛАМЕНТ” клуб

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар