Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газраас Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг 2018 оны 07 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Уг хурлын үед ажиллах 200 Сайн дурын идэвхтэнг Монголын улаан загалмай нийгэмлэг, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран бүртгэж байгаа тул Сайн дурын ажил хийх сонирхолтой Англи хэлтэй оюутан залуусыг яаралтай бүртгэж байна. Бүртгэлийн анкетыг 2018 оны 4 дүгээр сарын 25-26-ны өдрүүдэд volunteers@redcross.mn майлээр явуулна.
Ерөнхий шалгуур
- Сайн дурын үйл ажиллагааны зарчмыг ойлгосон, сайн дураар ажиллах хүсэл эрмэлзэлтэй байх;
- Англи хэлний ярианы дундаас дээш түвшний мэдлэгтэй /Орос, Хятад болон бусад хэлтэй бол давуу тал болно/;
- Баг хамт олон болж ажиллах чадвартай, 2-4 дүгээр курсийн оюутан зэрэг болно.
Бүртгүүлэхийг хүсвэл:
volunteers@redcross.mn хаягаар анкетаа ирүүлнэ үү.
Анкетыг эндээс татна уу [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/04/SDI-anket_Said-nariin-hural-1.docx”]
Мөн https://www.facebook.com/MongolianRedCrossSociety/ хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон анкетыг татаж авах боломжтой. Холбогдох утас: 97119006
Гадаад харилцааны хэлтэс