Монголын залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих, ахмад үеийн эрдэмтэдтэй холбох, залгамж халааг нэмэгдүүлэх зорилготой ОЮУНЛАГ СУДЛААЧ цуврал лекцийг Оном Сан болон Монгол Улсын Их Сургууль хамтран Монголын эрдэм номын бэлэг тэмдэг болсон “Дугуй зааланд” зохион байгуулж байгаа билээ.
ОЮУНЛАГ СУДЛААЧ цуврал лекцийн энэ удаагийн зочноор МУИС-ийн ШУС-ийн Биологийн ухааны доктор, профессор БАЗАРЦЭРЭНГИЙН БОЛДГИВ оролцож “Метагеномик, эртний геномикийн судалгааны хандлага” сэдвээр илтгэл тавина.
Мөн энэ үеэр бүтээл туурвилаараа бусдыгаа тэргүүлсэн шилдэг эрдэмтэн судлаачид олгох Оном сангийн нэрэмжит анхдугаар “ШИНЖЛЭХ УХААНЫ ШАГНАЛ”-ын өргөмжлөлийг 5.000.000 төгрөгийн эрхийн бичгийн хамт профессор Б.БОЛДГИВ-д гардуулах үйл ажиллагаа болно.
Эрдэм мэдлэгийг эрхэм болгосон шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутан, залуус, судлаач та бүхнийг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
ОЮУНЛАГ СУДЛААЧ цуврал лекц 2018 оны 5 дугаар сарын 1-ний 17:30 цагт МУИС-ийн ДУГУЙ ЗААЛ-нд зохион байгуулагдана.
#ОномСан #МУИС #Оюунлаг_судлаач