Ардын багш Д.Чойжалсүрэнгийн 110 жилийн ойд зориулсан Монгол бичгийн улсын уралдаан амжилттай болж өнгөрлөө

Share Button

Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимээс “Үндэсний бичиг үсгийн баяр”-ыг угтан, утга соёлын нандин өв болсон монгол бичгийг хойч үед өвлүүлэх, иргэдийн монгол бичгээ сурч эзэмших идэвхийг дэмжих, монгол бичгийн судалгаа, сурталчилгааг өргөжүүлэх, монгол бичгээ сэргээн хэрэглэх төрийн бодлогын хүрээнд зохион байгуулсан Ардын багш Д.Чойжалсүрэнгийн нэрэмжит, монгол бичгийн улсын уралдаан”  17 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилийн уралдаан Ардын багш Чойжалсүрэнгийн 110 жилийн ой тохиож буйгаараа онцлог бөгөөд 5 төрлөөр нийт 350 орчим оролцогч мэдлэг оюунаа сорилоо.

Ардын багш Д.Чойжалсүрэнгийн 110 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан “Монгол бичгийн улсын уралдаан”их дээд сургуулийн мэргэжлийн оюутны төрөлд 30  орчим оюутан, мэргэжлийн бус төрөлд 250 оюутан, мэргэжлийн багш нарын төрөлд 40 орчим багш, цахим бичвэр төрөлд 30 оролцогч, бүтээлийн төрөлд 15 бүтээл ирүүлснээс,

Их дээд сургуулийн мэргэжлийн оюутны төрөлд :

I байр              Д.Ичинхорлоо (МУБИС)

II байр             Н.Баасанхүү (МУИС)

III байр            А.Дэлгэрзаяа (МУБИС)

Тусгай байр     Ц.Үржин (МУБИС)

Их дээд сургуулийн мэргэжлийн бус  оюутны төрөлд :

I байр              Ш.Ширнэн (МУИС)

II байр             М.Ганбагана (ХИДС)

III байр            Э.Энхтогтох (ҮБХИС)

Тусгай байр     Н.Оюундэлгэр (МУИС)

Мэргэжлийн багш нарын төрөлд :

I байр              Г.Гэрэлмаа (Хөвсгөл Ирээдүй)

II байр             О.Сүнжидмаа (Жаргалан цогцолбор сургууль)

III байр            Г.Алтанбум (35-р сургууль)

Тусгай байр     Ч.Батзаяа (Шавь цогцолбор сургууль)

“Цахим бичвэр” төрөлд :

I байр              А.Булган (Ертөнц төв)

II байр             Н.Баасанхүү (МУИС)

III байр            Г.Дэлгэрмөрөн (БСШУСЯам)

Тусгай байр     Х.Адъяасүрэн (МУИС)

Бүтээлийн төрөлд :

I байр              Э.Дамдинсүрэн (Их засаг сургууль)

II байр             Э.Ариунболд (Аригун сургалтын төв)

III байр            Ц.Дашжамц (Монголын хөтлөгчдийн холбоо)

Тусгай байр     Б.Оргил (Өвөр Монголоос) тус тус байр эзэллээ.

Татах (PDF, 28KB)

Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдлэгч нийт оролцогчдодоо талархсанаа илэрхийлж, эрдэм номын гэгээн үйлст нь амжилт хүсье.

 Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар