Оюутны хөгжил, үйлчилгээний газар болон Карьер хөгжлийн төв хамтран “ТОХИРОХ АЖИЛД НЬ ЗӨВ ХҮНИЙГ…” зорилтот төслийн эхний шат “ӨӨРИЙГӨӨ НЭЭ, КАРЬЕРАА УДИРД” лекцийг 2018 оны 4 дүгээр сарын 24-26-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа. Нийт 3 өдөр үргэжилсэн тус лекцэнд 1000 гаруй оюутан хамрагдав.
ТӨСЛИЙН ХОЁРДУГААР ШАТ “КАРЬЕР ИНКУБАТОР” бизнес аялалын үйлчилгээг анх удаа үзүүлэх гэж байна. “Карьер инкубатор” үйлчилгээний гол зорилго нь шинэхэн төгсөгч оюутан залуусыг дэмжин, хувь хүн талаасаа өөрийгөө таньж мэдэх, давуу болон сул талаа тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлд гарах эхний шаардлагуудад нийцэх, хүссэн ажилдаа тохирох хүн нь болоход нь туслах юм. “Карьер инкубатор” үйлчилгээ нь Олон улс (ОУ)-ын 80 гаруй оронд хэрэглэгддэг, ОУ-ын сорилын хороо (ITC)-оор баталгаажсан, Америкийн сэтгэл судлалын хүрээлэн (APA) болон Англи улсын сэтгэл судлалын хүрээлэн (BPA)-ээр баталгаажсан Central test-ийн сорилын арга, болон карьер хөгжлийн цогц сургалт, зөвлөгөө хэлбэрээр явагдана. Тус бизнес аялалд нийт 200 оюутныг үнэ төлбөргүй хамруулах бөгөөд аялал 2018 оны 5 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд дараах маршрутын дагуу зохион байгуулагдана. Аялалд хамрагдах хүсэлтэй оюутнууд хичээлийн 2-р байрны 200 тоот өрөөнд бүртгүүлнэ үү.
“ТОХИРОХ АЖИЛД НЬ ЗӨВ ХҮНИЙГ” төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР