МУИС болон БНСУ-ын Апру Эф Жи сангийн 2012 онд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу OK BAE & JUNG сангийн нэрэмжит тэтгэлгийг зарлаж байна.
Тэтгэлгийн зорилго: Энэхүү тэтгэлгийн гол зорилго нь Монгол, Солонгос хоёр орны харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хөгжүүлэх хүрээнд МУИС-д идэвхитэй суралцаж буй, эдийн засгийн хүндрэлээс үл шалтгаалан мөрөөдөлдөө хүрэх чин хүсэл эрмэлзэлтэй нийгмийн идэвхитэй, авъяаслаг, сурлага сайтай оюутнуудад дэмжлэг үзүүлнэ.
Тэтгэлгийн сонгон шалгаруулалт: Тэтгэлгийн анхан шатны шалгаруулалтыг МУИС хийж нийт 20 суралцагчийн материалыг шалгаруулан OK BAE&JUNG санд илгээх бөгөөд эцсийн шатны шалгаруулалтыг тэтгэлэг олгогч тал хийж 10 суралцагчийг шалгаруулан тэтгэлэг олгох болно.
Тэтгэлгийн хэмжээ: 1 сая вон
Тэтгэлэгт тавигдах шаардлага:
- МУИС-ийн бакалаврын түвшний идэвхитэй төлөвийн суралцагч байх /Жич: ХЗС нь энэ тэтгэлэгт оюутнуудаа бие даан хамруулдаг учир хууль, эрхзүйн хөтөлбөрт суралцаж буй суралцагчдын материал хүлээн авахгүй/
- Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
- Ёс суртахууны доголдолгүй, сахилгын шийтгэлгүй байх,
- Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Хүсэлт гаргах анкет /application form-ыг англи хэл дээр загварын дагуу-2 хувь/ [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/05/Attachment-1-Application-Recommendation.docx”]
- Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/
- Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар /оюутан байх үеийн амжилт байх/
- Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр 200-аас доошгүй үгтэй эссе бичих /application form-той уялдуулах/
Дээрхи материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ. Тэтгэлгийн хүсэлт гаргах бичиг баримтыг 2018 оны 5 дугаар сарын 21-ний Даваа гарагийн 12.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 2-р байрны 216 тоот өрөө, Оюутны хөгжил, үйлчилгээний газар хүлээн авна.
Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Мэдээлэл авах утас: 77307730-1511, Enkhjargal@num.edu.mn
Оюутны хөгжил, үйлчилгээний газар