Азийн сангийн “Ардчилсан оролцоотойгоор төрийн албанд сайн засаглал, ил тод байдлыг бэхжүүлэх” төслийн хүрээнд “Дээд боловсрол: Ёс зүй, ил тод, шударга байдал” сургалтанд МУИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газраас нэр дэвшүүлсэн 11 оюутан амжилттай оролцсон байна. Нийтдээ үйл ажиллагаанд нийслэлийн нутаг дэвсгэр дээрх 62 их, дээд сургуулийн 120 оюутан хамрагдаж нөлөөллийн үйл ажиллагааг 50 баг болон хуваагдан сургууль тус бүрт хүрсэн талаар үр дүнг танилцууллаа.
Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс зохион байгуулсан уг уулзалтаар Канад улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Азийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, оролцогч 120 оюутан болон бусад их дээд сургуулийн төлөөллүүдэд “Боловсролын салбарын ил тод байдал, ёс зүй, авлигын асуудал” судалгааны тайланг мөн танилцуулсан.
Уг судалгаа нь боловсролын салбар дахь ёс зүйн асуудлууд, авлигын төрөл хэлбэр, нөлөөлж буй шалтгаан нөхцөл, бусад хүчин зүйлүүдийн талаарх иргэд, салбарын багш, ажилтнууд, эксперт судлаачдын ойлголт, төсөөлөл, ажиглалт, тохиолдлыг судалсан.
Судалгааны үр дүн, мэдээллийг www.asiafoundation.org цахим хуудаснаас Англи, Монгол хэлээр үзэх боломжтой.
Дээд боловсролын салбарт ёс зүй, ил тод байдал, шударга ёсыг бэхжүүлэх сэдвийн хүрээнд зохион байгуулсан үйл ажиллагааг дүгнэж, санал зөвлөмжийг боловсруулан холбогдох талуудад хүргүүлэхээр боллоо.
Оюутны хөгжил, үйлчилгээний газар