Оюутны хөгжил, үйлчилгээний газар болон Карьер хөгжлийн төв хамтран “ТОХИРОХ АЖИЛД НЬ ЗӨВ ХҮНИЙГ…” зорилтот төслийн хоёрдугаар шатны “КАРЬЕР ИНКУБАТОР” вакум сургалтын гол зорилго нь шинэхэн төгсөгч оюутан залуусыг дэмжин, хувь хүн талаасаа өөрийгөө таньж мэдэх, давуу болон сул талаа тодорхойлох, хөдөлмөрийн зах зээлд гарах эхний шаардлагуудад нийцэх, хүссэн ажилдаа тохирох хүн нь болоход нь туслах юм. “КАРЬЕР ХӨГЖЛИЙН ТӨВ” дээр Карьер инкубатор сургалтанд МУИС-аас бүртгүүлсэн 25 оюутнуудаас ур чадвар, зан чанарын үнэлгээг 2018 оны 5 дугаар сарын 7-11-ний өдрүүдэд авч дууслаа.
Төслийн хоёрдугаар үе “КАРЬЕР ИНКУБАТОР” вакум сургалтын КАРЬЕР ХӨГЖЛИЙН ЦОГЦ СУРГАЛТ Миний карьер төлөвлөлт, Загварлаг CV& солонгорсон RESUME, Амбицтай Cover letter, Бэлтгэлтэй ярилцлага хичээлүүдээр сарын аян үргэлжилж байна.