Улс эх орныхоо хөгжил, дэвшил, ард түмний үнэт зүйлс, үндэсний бахархлын тогтолцоог төлөвшүүлэхэд МУИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагсдын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, идэвхтэй оролцоо бүтээлч хандлагыг дэвжээн бэхжүүлэх зорилго дор “МУИС-ийн ИНДЭР” лекц уулзалтыг зохион байгуулдаг билээ.
МУИС-ийн индэр сар бүр оюутан залуустаа зориулан зохион байгуулагддаг бөгөөд энэ удаагийн зочноор “Тусч хичээнгүй Сүбээдэй хүү” төслийн уран сайхны зөвлөлийн дарга, Харанга хамтлагийн ахлагч МУГЖ Ц.Энхманлай оролцоно.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР
