МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын хөтөлбөрийн 2017-2018 оны хичээлийн жилийн хаврын улирлын магистрант, докторантуудын эрдэм шинжилгээний хурал “Нийтийн удирдлага ба тогтвортой хөгжил: Онол-Практик” сэдвийн хүрээнд 2018 оны 5 сарын 09-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний хурлын илтгэлүүд судалгааны өргөн цар хүрээг хамарсан шинжлэх ухааны үндэслэл сайтай байсан нь тус хурлын онцлогийг илэрхийлж байв.
Агуулга, судалгааны чанарын үзүүлэлтүүдээр Проф.Др.Н.Бурмаагийн удирдсан дараах илтгэлүүд шалгарлаа. Үүнд:
I байр: Магистрант Б.Дэлгэрмаа “Эрдэс баялгийн салбарт ил тод байдлыг бүрэн хангах замаар засаглалыг бэхжүүлэх нь” илтгэл;
II байр: Докторант С.Оюунтуяа “Төрийн албан хаагчдын тогтвортой байдалд нөлөөлж буй улс төрийн хүчин зүйл, нөхцөл байдал” илтгэл;
III байр: Магистрант Б.Мөнхжаргал “Төрд итгэх итгэл ба иргэдийн оролцоо” илтгэл тус тус шалгарлаа.
Эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцсон нийт магистрант, докторантууддаа баяр хүргэж, эрдэм шинжилгээний ажилд нь өндөр амжилт хүсье.
Нийтийн удирдлагын тэнхим