“НИЙТИЙН УДИРДЛАГЫН НЭР ТОМЪЁОГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?”  Эссэ бичлэгийн уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн ОУХНУС-ийн Нийтийн удирдлагын тэнхимээс “Нийтийн удирдлагын нэр томъёог хэн сайн мэдэх вэ?” эссэ бичлэгийн уралдааныг үндэсний хэмжээнд  2018 оны 4 дүгээр сарын 15-аас 5 дугаар сарын 15-ны хооронд амжилттай зохион байгуулагдлаа. Нийтийн Удирдлагын шинжлэх ухааны мэргэжлийн нэр томъёо, хэлний эх сурвалж, утга агуулга, мөн чанар, мэргэжлийн үг хэллэгүүд хоорондын холбоо, хамаарал, нэгдмэл, системтэй  болон ялгаатай агуулгуудыг тайлбарлах, суралцаж буй мэргэжлийнхээ цар хүрээ, нийгмийн үнэлэмж, нэр хүндийг дээшлүүлэх, нийгэмд түгээн дэлгэрүүлэхэд уралдааны зорилго чиглэгдлээ.

Тус уралдаан 2 үе шаттай зохион байгуулагдаж, нийт 9 багийн 15 оюутан сүүлийн шатанд шалгарснаас:

  • Тэргүүн байрыг НУ-ын хөтөлбөрийн II түвшний оюутан Б.Анхзаяа, Б.Бумнаран нар
  • Дэд байрыг НУ-ын хөтөлбөрийн II түвшний оюутан Б.Цэрэнням
  • Гутгаар байрыг НУ-ын хөтөлбөрийн IV түвшний оюутан С.Одонтуяа, О.Өнөрбилэг нар тус тус эзэллээ.

Уралдаанд оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.

Нийтийн Удирдлагын Тэнхим

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар