“Job and career fair 2018” нээлттэй ажлын байр, карьерын үзэсгэлэн боллоо

Share Button

МУИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний газар, Карьер хөгжлийн төвтэй хамтран “ТОХИРОХ АЖИЛД НЬ ЗӨВ ХҮНИЙГ…” зорилтот төслийг МУИС-ийн төгсөх ангийн оюутнуудад зориулан 2018 оны 4 дүгээр сарын 24-нөөс эхлэн амжилттай хэрэгжүүллээ. Зорилтот  төслийн 4-р шат болох  “Job and career fair 2018” нээлттэй ажлын  байр, карьерын үзэсгэлэнг 2018 оны 5 дугаар сарын 25-нд амжилттай зохион байгуулав.

Үзэсгэлэнгийн зорилго нь төгсөгч, оюутнуудаа ажил олгогчидтой нүүр тулсан уулзалт хэлэлцүүлэгт оролцуулах, хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээлэл өгөх, нээлттэй ажлын байранд зуучлах зэргээр ажил олгогч, ажил горилогчдыг нэг цэгт уулзуулахад чиглэгдсэн. Тус үзэсгэлэнд 30 гаруй бизнесийн байгууллага оролцож давхарцсан тоогоор 900 гаруй оюутан ажил эрхлэх хүсэлт гаргаж бүртгүүлсэн байна.

Амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой болон хагас бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг  Оюутны хөгжил, үйлчилгээний газраас төлбөрийг нь гаргаж ирээдүйд дэмжлэг болгох зорилгоор карьерын сургалтуудад хамруулав. Сургалтанд хамрагдсан оюутнуудаас Бизнесийн сургуулийн НББ-4 ангийн оюутан Э.Золжаргал MGL дизайн  ХХК –д нягтлан бодогчоор Т.Жансая нь Бишрэлт ХХК-д тооцооны нягтлан бодогч, ХШУС-ийн оюутан Статистикийн 4-р ангийн оюутан О.Отгонцэцэг МИГ даатгал ХХК-д санхүүгийн шинжээч, ШУС-ийн НУС-ийн  ЭЗО-4 ангийн оюутан Б.Элбэгдорж Хөгжлийн банкинд эдийн засагч, ажлын байрууд дээр урилга хүлээж авлаа.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар