2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Юнител группийн Юнивишн ХХК-аас ХШУИС-ийн Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн компьютерийн сүлжээ хөтөлбөрийн сургалтад зориулсан 50’000’000 төгрөгийн үнэ бүхий GPON сүлжээнд ашиглагддаг иж бүрдэл төхөөрөмжүүдийг бэлэглэлээ. Уг төхөөрөмж нь Alcatel компаний бүтээгдэхүүн бөгөөд 1 аймгийн төвийн бүх өрхөд гурвалсан үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай юм.
Төхөөрөмжийг Юнивишн ХХК-ий ахлах инженер Д.Энхбаатар Электроник, холбооны инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч профессор Б.Ганбатад хүлээлгэн өгсөн бөгөөд компьютерийн сүлжээ хөтөлбөрийн профессор, багш ажилчид төхөөрөмжийн ажиллагаатай биечлэн танилцаж компьютерийн сүлжээ хөтөлбөрийн сургалт явагддаг 123 тоот лабораторид байрлууллаа.
Компьютерийн сүлжээ хөтөлбөрөөр суралцдаг оюутан залуусын сургалтын орчинд үнэтэй хувь нэмэр оруулахуйц төхөөрөмжийг бэлэглэсэн Юнител групп, Юнивишн ХХК-ий хамт олондоо ХШУИС-ийн захиргаа, ЭХИТ-ийн хамт олноос талархлаа илэрхийлье.