“МУИС-ИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ-2019” ЗАРЛАГДЛАА

Share Button

Тэтгэлгийн зорилго нь: МУИС-д суралцаж буй бакалаврын түвшний суралцагчдын сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, амжилттай суралцаж буй шилдэг суралцагчийг урамшуулах зорилготой.

Дараах болзол хангасан суралцагч тэтгэлэгт нэрээ дэвшүүлэх боломжтой. Үүнд:

  • Олон улсын олимпиадад шагналт байр эзэлж медаль хүртсэн суралцагч,
  • Суралцаж буй чиглэлээрээ их дээд сургуулиудын оюутны дунд зохион байгуулагддаг улсын чанартай мэргэжлийн олимпиад, эрдэм шинжилгээний хуралд эхний 3 байр эзэлсэн суралцагч,
  • Улсын болон олон улсын чанартай урлаг, спортын наадам, уралдаан тэмцээнд МУИС-ийг төлөөлөн оролцож эхний 3 байр эзэлсэн суралцагч,

Тэтгэлэгт тавигдах шаардлага:

  1. МУИС-ийн бакалаврын түвшний идэвхитэй төлөвийн суралцагч байх,
  2. Сурлагын голч дүн 3.0 буюу түүнээс дээш байх,
  3. Ёс суртахууны доголдолгүй, сахилгын шийтгэлгүй байх,
  4. Давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх,

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:

  1. Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/06/NUM-анкет-1.docx”]
  2. Албан ёсны дүнгийн тодорхойлолт
  3. Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар, тодорхойлолт
  4. Монгол хэл дээр “Миний зорилго-миний ирээдүй” сэдвээр 300-аас доошгүй үгтэй эссэ бичлэг

Тэтгэлгийн хэмжээ: Тухайн хичээлийн жилд сонгосон 30-аас ихгүй багц цагийн төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний монгол төгрөг /Нэг улиралд сонгосон 15-аас ихгүй багц цагийн 50 хувьтай тэнцэх төлбөрийг 2 улирлын турш олгоно/

Тэтгэлэг гардуулах хугацаа: 2018-2019 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслолын үйл ажиллагааны үеэр гардуулна.

Дээрхи материалуудыг нэгтгэн нүхтэй хавтсанд хийж ирүүлнэ.

Тэтгэлгийн хүсэлт гаргах бичиг баримтыг 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 12:00 цагаас өмнө МУИС-ийн хичээлийн 2-р байрны 216 тоот өрөө, Оюутны хөгжил, үйлчилгээний газарт ирүүлнэ. Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.

Асуух тодруулах зүйл гарвал дараах хаягаар хандана уу.

Enkhjargal@num.edu.mn; 77307730-1511

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар