Европын их, дээд сургуулиудын мэдээллийг түгээх, туршлага солилцох семинар боллоо

Share Button

2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ЕХ-ны санхүүжилттэй TACTIC төслийн сургалт, хэлэлцүүлэг МУИС-ийн шинэ номын сангийн 502 тоотод амжилттай болж өнгөрлөө. Арга хэмжээг нээж Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг үг хэлж Монголын их дээд сургуулиудын төлөөлөгчид нэг дор цугларан санал солилцож байгааг сайшаан их дээд сургуулийн хөгжилд менежерүүдийн үүрэг оролцоо өндөр байх ёстойг онцлон дурдав.

Сургалтад монголын төрийн өмчит болон хувийн 8 их, дээд сургуулиудын 30 орчим төлөөлөгчид оролцсон бөгөөд МУИС болон Хүмүүнлэгийн их сургуулийн (ХИС) 8 багш, ажилчид Европын 4 их, дээд сургуульд ажилласан туршлага, мэдээллээ хуваалцлаа.

Семинарын илтгэлүүд дараах сэдвүүдээр явагдлаа. Үүнд:

  • “Дээд боловсролын салбарын өнөөгийн төлөв байдал” – ХИС-ийн элсэлтийн комиссийн гишүүн Б. Галбадрах, ХИС-ийн багш Б.Жаргалмаа
  • “Зүүн Европын их дээд сургуулиудын туршлагаас”- МУИС-ийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, магадлан итгэмжлэл чанарын баталгаажуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн Х. Болормаа
  • “Их дээд сургуулийн мэдээллийн технологийн үйлчилгээ болон мэдээллийн систем” – МУИС-ийн МТГ-ын мэдээллийн системийн шинжээч Д.Оюунзул
  • “PRINCE2, Төслийн менежментийн арга зүй”- ХИС-ийн элсэлтийн комиссийн дарга Г. Зэс-Эрдэнэ
  • “Erasmus+ хөтөлбөрийн боломжууд” ХИС-ийн Бизнесийн сургуулийн захирал А. Амаржаргал
  • “Санхүүгийн менежмент ба үйл явц”- МУИС-ийн ерөнхий эдийн засагч Д. Тунгалаг

Cургалт семинарт оролцогсод Европын их, дээд сургуулиудын санхүүгийн менежмент, оюутны элсэлт, мэдээллийн технологийн болон төслийн менежментийн талаар болон МУИС-ийн стратеги төлөвлөгөө, алба хэлтсүүдийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч сонирхсон асуултандаа хариулт авлаа. Монголын их, дээд сургуулиудын төлөөлөгчид сургалт семинарын ач холбогдлыг өндрөөр үнэлж талархлаа илэрхийллээ. Мөн тэд МУИС-ийн шинэ номын сантай танилцаж орчин үеийн шийдэлтэй сайхан бүтээн байгуулалт болсоныг онцлоод МУИС-ийн хамт олонд ажлын өндөр амжилт хүсэн ерөөв.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар