АЖЛЫН БАЙРНЫ НЭР: МУИС-ийн харьяа Байгаль-Эх лицей ахлах сургуулийн захирлын туслах /түр/
Ажлын байрны зорилго:
МУИС-ийн нэгжийн захирлын үйл ажиллагаанд зохион байгуулалт, харилцаа холбоо, техникийн үйлчилгээ үзүүлэх, сургуулийн дотоод нэгжийн үйл ажиллагааг уялдуулах, байгууллагын бичиг баримт, тайлан мэдээг нэгтгэн боловсруулах, мэдээлэл түгээх, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах.
Ажлын байрны үндсэн үүрэг зорилт:
- Холбогдох яамд, байгууллага, МУИС-ийн захиргаа, бүрэлдэхүүн сургуулийн захирлын шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах, тайлан мэдээг цаг хугацаанд нь явуулах
- Сургуулийн албан хэргийн хөтлөлт, түүний эмх цэгц, бүрэн бүтэн байдлыг хариуцан, баримт бичгийн стандартыг хэрэгжүүлэх, байгууллагын бичиг баримтын бүрдүүлэлт, бүртгэл, ашиглалт, хадгалалтыг зохион байгуулах
- Захирлыг өдөр тутмын үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлэх
- Суралцагчидтай холбоотой бүртгэл мэдээллийн сан бүрдүүлэх, баяжилтыг тогтмол хийх, арга зүйн зөвлөгөө өгөх
- Багш, ажилтнуудтай холбоотой мэдээллийн сан бүрдүүлэх, тогтмол баяжуулах, багш, ажилтнуудыг шаардлагатай мэдээллээр хангах
- Сургуулийн үйл ажиллагааны талаар мэдээлэл түгээх
АЖЛЫН БАЙРАНД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Боловсрол: Дээд, бакалавр зэрэгтэй
Мэргэшил: Албан хэрэг хөтлөлтөөр мэргэшсэн байх
Туршлага: Захиргааны ажлын зохион байгуулалт, ёслол хүндэтгэлийн дадлага туршлагатай.
Тусгай ур чадвар: Харилцааны соёлтой, ёс зүйтэй, байгууллага болон хувь хүний нууцыг хадгалах.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
Бүртгэл: 2018 оны 6 дугаар сарын 20-29-ний өдрийг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоотод бүртгэнэ.
Утас: 77307730-1132
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР