“ДАЯАРШИЛ БА ӨНӨӨГИЙН ЕВРАЗИ: ТҮҮХ, ХАНДЛАГА, ӨӨРЧЛӨЛТИЙН СОРИЛТ, МОНГОЛЫН ОРОЛЦОО” ЗҮҮН АЗИЙН ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО

Share Button

2018 оны 6-р сарын 30, 7-р сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод СлавЕвразисудлалын Зүүн Азийн олон улсын  9-р бага хурал анх удаа зохион байгуулагдлаа.

Тус бага хурлыг Төв, Зүүн Европ Судлалын МонголынХолбоо, ШУА-ийн ОУХХүрээлэн, Монгол Улсын Их сургууль (МУИС)ийн ШУС-ийн ХУС-ын Европ судлалын тэнхим, ОУХНУС-тай хамтран зохион байгуулав.

СлавЕврази судлалын Зүүн Азийн олон улсын тусхурал МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдсанаараа онцлог юм.  

Тус хурлын нээлтэд МУ-ын УИХ-ын гишүүн, БШУСС-ын сайд Ц.Цогзолмаа, МУ-ын ШУА-ийн дэд ерөнхийлөгч д-р, проф.Г.Чулуунбаатар нар оролцож үг хэлэв.

Энэхүү хуралд Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан, Украин, Молдав, Азербайжан, ХБНГУ, Польш, Финлянд, Швед, Бельги, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, АНУ, Монгол  зэрэг  20 гаруй орны  120 төлөөлөгчид тус хуралд оролцож, нийт 29 панелд 88 илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Улаанбаатар хотод болсон Зүүн Азийн бага хурлын сэдвийг Даяаршил ба өнөөгийн Еврази: түүх, хандлага, өөрчлөлтийн сорилт, Монголын оролцоо гэж Төв Зүүн Европ судлалын Монголын Холбоо тодорхойлсон нь өнөөгийн Евразийн хамтын ажиллагаа, харилцаа холбооны уг сурвалж нь Монголын өвөг дээдэс Хүннү гүрэн, хожим XIII-XIY зууны монголын эзэнт гүрний үеэс  тавигдсаныг онцолж, энэ утгаараа орчин үеийн даяаршлын үйл явцад монголчууд өөрсдийн хувь нэмэр оруулсаныг тэмдэглэж байгаа юм.

Слав-Еврази судлалын Зүүн Азийн олон улсын 9-р бага хурлыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулснаар  Монгол Улсаа дэлхийн олон орны судлаач эрдэмтдэд сурталчлах, тэд Монгол орны тухай бодит мэдээлэл, ойлголт олж авахад чухал ач холбогдолтой үйл явдал хэмээн Төв Зүүн Европ судлалын Монголын Холбоо үзэж байна. Түүнчлэн Монголын Орос ба Европ судлал, түүний дотор Слав-Еврази судлалын өнөөгийн байдал, монголын эрдэмтэдийн судалгааны үр дүнтэй танилцах, монголын талын оролцогч нарт эх орондоо олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд биечлэн оролцох  боломжийг нээсэн юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар