Сансрын инженерчлэл ба хэрэглээний чиглэлийн олон улсын хурал болно

Share Button

Монгол Улсын Их Сургууль нь хөгжиж буй орнуудын сансрын технологийн салбарын боловсон хүчнийг бэлтгэх зорилготой олон улсын BIRDS төслийн хүрээнд манай улсын анхны сансрын хиймэл дагуул “Мазаалай”-г 2017 оны 7 дугаар сард сансарт хөөргөсөн билээ. 

Үүнтэй холбоотойгоор сансрын инженерчлэлийн боловсон хүчин бэлтгэх, хэрэглээний шинэ арга замуудыг судлах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилттойгоор BIRDS олон улсын төслийн 3-р хурал, Монголын байгаль орчинд хиймэл дагуулын мэдээлэл ашиглалт олон улсын 8-р хурал”-ийг Монгол Улсын Их Сургууль дээр 2018 оны 8 дугаар сарын 16-19-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Хуралд гадаадын 18 улсын их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид хүрэлцэн ирж илтгэлүүдээ хэлэлцүүлнэ. Байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, боловсрол, газарзүй мэдээллийн систем, байгаль орчин зайнаас тандан судлалын чиглэлийн эрдэмтэн судлаач, оюутнууд болон сонирхсон хүмүүсийг хуралд урьж байна. Хурал МУИС-ийн Номын сангийн 502 тоотод дээрх өдрүүдийн 9:30 цагаас эхэлнэ.

Хурлын хөтөлбөр

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/08/WS-program_Aug_2018.doc”]

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар