2018-2019 оны хичээлийн жилд МУИС-ийн Байгаль-эх лицей ахлах сургууль Экологийн боловсролын төвд Физикийн багш сонгон шалгаруулж авна.
Ажлын байрны үндсэн зорилт:
- Сургууль багшийн үйл ажиллагаанд мөрдөгдвөл зохих хууль тогтоомж, тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх
- Сургалтын ажлыг чанарын өндөр түвшинд явуулах, байнга сайжруулах
- Цогц чадамжид суурилсан боловсролын стандарт хэрэгжүүлэх
- Хүүхэд бүрийг судалж ажиллан, хөгжүүлэх
- Сургууль олон нийт, нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй бүтээлч оролцох
Боловсрол: Дээд, бакалавр зэрэгтэй
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Физикийн багшийн чиглэлээр их дээд сургууль төгссөн
- Багшлах эрхтэй
- Сурган хүмүүжүүлэх арга ухаан, ур чадвартай байх
- Мэргэжлийн онол практикийн өндөр мэдлэгтэй
- Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй
- Бүтээлч, багаар ажиллах чадвартай
- Компьютерийн өргөн хэрэглээний программууд болон интернетийн орчинд ажиллах чадвартай
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Ажил байдлын тодорхойлолт
- Цээж зураг /сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй/
Бүртгэл:
2018 оны 8 дугаар сарын 29-өөс 9 дүгээр сарын 5-ны хооронд 09.00-12.00 цагт МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1136
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар