БСШУСЯ-ны Ажлын хэсэг МУИС-ийн хичээлийн болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

Share Button

Өнөөдөр /2018.08.21/ БСШУСЯ-аас төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын 2018-2019 оны хичээлийн жилийн болон өвөлжилтийн бэлтгэлтэй танилцах ажлын хэсгийн гишүүд Монгол Улсын Их Сургууль дээр ажиллалаа. Ажлын хэсгийг БСШУСЯ-ны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга З.Энхболд ахлан Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын хүрээлэн, Боловсролын зээлийн сан, Монголын оюутны холбоо зэрэг байгууллагын төлөөлөл оролцож нөхцөл байдалд үнэлгээ хийн, өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангагдсан болон 2018 оны хөрөнгө оруулалтын ажлын явцыг хянаж, дутуу бол гүйцэтгэлийг нь эрчимжүүлэх зорилготой ажилласан юм.

Ажлын хэсгийнхэнд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар БСШУСЯ-аас ирүүлсэн үндсэн 7 чиглэлийн дагуу танилцуулга хийж, МУИС-ийн Санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал Ч.Ундрам, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Эрдэнэбаяр, Хангамж үйлчилгээний газрын дарга В.Алтансүх болон инженер, техникийн ажилтнууд засварын явц, өвөлжилтийн бэлтгэл зэргийн талаар мэдээлэл өгч газар дээр нь ажиллав. МУИС-ийн хувьд ямар нэгэн зөрчил, дутагдалтай ажил байхгүй байгааг Ажлын хэсгийн гишүүд ажилтай танилцах үеэрээ хэлсэн бөгөөд нарийвчилсан төлөвлөгөө, графикын дагуу засварын болон өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө засварын ажил дуусна.

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар