МУИС-ийн Бизнесийн сургуульд тэнхимийн туслах ажилтан авна
Ажлын байрны нэр:
- Нягтлан бодох бүртгэлийн тэнхимийн туслах ажилтан -1
- Маркетинг худалдааны тэнхимийн туслах ажилтан-1
- Менежментийн тэнхимийн туслах ажилтан-1
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Тухайн мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Англи хэлний ярианы болон бичгийн тодорхой түвшний мэдлэгтэй
- Албан хэрэг, архивын стандартын шаардлага хангасан бичиг баримт боловсруулах чадвартай байх
- Excel, Word, Power point, SPSS, E-Views, STATA зэрэг компьютерийн өргөн хэрэглээний программууд болон судалгаа, мэдээлэл боловсруулалтын програм хангамжуудыг сайн ашиглах чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
- Бүтээлч, багаар ажиллах чадвартай
- Ачаалал даах чадвартай /шаардлагатай үед илүү цагаар ажиллана/
Ажлын байрны нэр: Бизнесийн сургуулийн Оюутны дадлагын баазын туслах ажилтан -1
Ажлын байранд тавигдах шаардлага:
- НББ, санхүү банк, бизнесийн удирдлагаар бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- НББ, санхүү банк, бизнесийн удирдлагын чиглэлээр ажлын туршлагатай
- Англи хэлний ярианы болон бичгийн тодорхой түвшний мэдлэгтэй
- Сургалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан
- Албан хэрэг, архивын стандартын шаардлага хангасан бичиг баримт боловсруулах чадвартай байх
- Компьютерийн өргөн хэрэглээний программууд болон НББ, санхүү, банк бүртгэлийн програм дээр ажиллах чадвартай
- Тогтвор суурьшилтай ажиллах
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
- Бүтээлч, багаар ажиллах чадвартай
- Ачаалал даах чадвартай /шаардлагатай үед илүү цагаар ажиллана/
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Материал хүлээн авах хугацаа:
2018 оны 8 дугаар сарын 24-31-ний 09.00-12.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 210 тоот өрөөнд материалыг хүлээн авна.
Утас: 75754400-1136
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар