Ази Номхон далайн ойн нөхөн сэргээлт болон тогтвортой менежментийн сүлжээ байгууллагын төлөөлөгчид айлчиллаа

Share Button

APFNet (Asia-Pacific Network for Sustainable Forest Management and Rehabilitation) буюу Ази Номхон далайн ойн нөхөн сэргээлт болон тогтвортой менежментийн сүлжээ байгууллагын удирдах зөвлөлийн дарга ноён Зао Шукон тэргүүтэй төлөөлөгчид МУИС-д 8 дугаар сарын 20-нд айлчиллаа. Уулзалтад МУИС-ийн зүгээс захирал Др. Я.Төмөрбаатар, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Др. Б.Очирхуяг, ХШУИС-ийн захирал Др. Н.Баатарбилэг болон ГХХ-ийн дарга Ш.Мэндбаяр нар байлцав.

Уулзалтын эхэнд захирал Др. Я. Төмөрбаатар болон ноён Зао Шукон нар хоёр байгууллага хоорондын талаар танилцуулга хийсэн юм.

Ноён Зао Шукон APFNet байгууллагын удирдлага, бүтэц зохион байгуулалтын талаар болон Монгол улс тус байгууллагад 2012 онд байгуулагдсан талаар болон тус байгууллагын тэтгэлэгээр монголыг 5 магистр оюутан суралцсан талаар мэдээлэл өгөв. Тэрээр үргэлжлүүлэн 2019 оны  APFNet-ийн удирдах зөвлөлийн болон удирдах хорооны хурлыг Монгол улсад зохион байгуулах талаар саналаа дэвшүүлэв.

МУИС-ийн захирал Я. Төмөрбаатар тус байгууллага болон МУИС хооронд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа Др. Н.Баатарбилэгийн оролцоотойгоор идэвхтэй явагдаж буйг талархан хүлээж аваад  APFNet-ийн удирдах зөвлөлийн болон удирдах хорооны хурлыг Монгол улсад зохион байгуулах саналыг албан ёсоор хүлээн авч буйгаа илэрхийлэв.

Мөн тэрээр үргэлжлүүлэн хоёр байгууллагын цаашдын хамтын ажиллагааг багш, оюутныг чадавхжуулах, хамтарсан олон улсын төслүүдэд оролцох замаар илүү өргөжүүлэх боломж бий талаар дурдав.