МУИС-ийн ХШУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимд түр-1, үндсэн-1 орон тоонд лаборант сонгон шалгаруулж авна.
Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага:
- Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй эсвэл голч дүн сайтай төгсөх курсын оюутан
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Компьютер, интернетийн орчинд ажиллах ур чадвар сайтай
- Албан бичиг баримт боловсруулах чадвартай
- Харилцааны өндөр соёлтой, ёс зүйтэй, бүтээлч сэтгэлгээтэй, ачаалал даах чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй
- Багаар ажиллах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах
Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:
- Мэдээллийн технологич, програм хангамжийн мэргэжилтэй
- Сургалтын технологийн процессыг мэддэг
- Лабораторийн аюулгүй ажиллагааны талаар мэдлэгтэй байх
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхийн хуулбар
Бүртгэл: 2018 оны 9 дүгээр сарын 5-11-ний өдрийн 0900 – 1200 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1-р байр 210 тоот өрөө
Утас: 75754400-1136
МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар