Тэтгэлгийг суралцвал зохих хугацаандаа тасралтгүй суралцаж, мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийг бүрэн судалсан, судалгаа шинжилгээний ажилд ирэвхитэй оролцдог, диссертацийн ажлаа хийж буй МУИС-ийн докторант багшид нэг удаа олгох бөгөөд сургалтын төлбөрийн хөнгөлөлт хэлбэрээр, шууд бусаар олгоно.
ТЭТГЭЛГИЙН ЗОРИЛГО:
“МУИС-д профессор, багш ажиллуулах журам”-ын 3.3-р заалтыг хэрэгжүүлэх, МУИС-д үндсэн багшаар ажиллаж, тус сургуулийн докторын сургалтанд амжилттай суралцаж буй багшийг дэмжих, төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх
ТЭТГЭЛГИЙН БОЛЗОЛ:
- Докторын сургалтанд элсэн 3-аас доошгүй улирал, 6 жилээс илүүгүй хугацаагаар суралцаж байгаа МУИС-ийн үндсэн багш
- Суралцагч судалбал зохих мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийг судалж багц цагаа бүрэн биелүүлсэн байх
- Суралцагч мэргэжлийн судалгааны семинарт тогтмол оролцож, диссертацийн судалгаагаа идэвхитэй хийдэг (гадаадын эрдэм шинжилгээний сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлсэн) байх
НЭР ДЭВШҮҮЛЭХ:
Тэтгэлэгт тухайн суралцагчийн судалгааны ажлын удирдагч профессор багш нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигчдийг тэтгэлэгт хамруулах асуудлыг мэргэжлийн тэнхим, бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэж дүгнэлт гарган, шаардлага хангасан тохиолдолд холбогдох бичиг баримтыг /журмын 2.1-д заасан болзлыг хангасан гэдгийг гэрчлэх/ хурлын тэмдэглэл, шийдвэрийн хамт АТСБГ-т хүргүүлнэ.
Тэтгэлэг олгох асуудлыг МУИС-ийн захирлын тушаалаар томилогдсон комисс дүгнэж, МУИС-ийн Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэж, захирлын тушаалаар баталгаажуулна.
ТЭТГЭЛГИЙН ХЭМЖЭЭ:
Тэтгэлгийн хэмжээ докторын түвшний сургалтын эрдэм шинжилгээний ажлын 6 багц цаг болон диссертацийн судалгааны 12 багц цагийн (нийт дүнгээр 18 багц цагийн) төлбөрөөс хэтрэхгүй буюу докторын сургалтын нийт төлбөрийн 50 хувиас илүүгүй байна.
БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:
- Тэтгэлэгт хамрагдах хүсэлт /эрдэм шинжилгээний ажлын багц болон диссертацийн судалгааны ажлын төлбөрөөс хөнгөлөх тухай /
- Баталгаажсан дүнгийн тодорхойлолт /СиСи системээс гарган баталгаажуулна/
- Нэр дэвшигчдийг тэтгэлэгт хамруулах асуудлыг мэргэжлийн тэнхим, бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцсэн дүгнэлт, хурлын тэмдэглэл /журмын 2.1-д заасан болзлыг хангасан гэдгийг нотлох бичиг баримтын хуулбарын хамт/
БИЧИГ БАРИМТ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Хүлээн авах газар: Хичээлийн 1-р байр 203 тоот, Ахисан түвшний сургуулийн бодлогын газар
Жич: Өмнө нь төлөгдсөн сургалтын төлбөрийг нөхөн олгохгүй. “Монгол улсын их сургуульд сурацлагчдад тэтгэлэг олгох нийтлэг журам” Хавсралт 3 “Докторын сургалтад суралцаж буй МУИС-ийн багшид тэтгэлэг олгох журам” https://sisi.num.edu.mn/files/merged_document_3.pdf -ийг харна уу.
АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛИЙН БОДЛОГЫН ГАЗАР