Европын Холбооны санхүүжилттэй ARROW (Improvement of Research and Innovation skills in Mongolian Universities) төслийн хүрээнд зохион байгуулагдах “Шинжлэх ухааны мэдээллийн сан” онлайн сургалтын бүртгэл эхэллээ.
Зорилго: Монгол Улсын их дээд сургуулийн багш, докторант, судлаачдын судалгааны чадавхийг бэхжүүлэх
Зохион байгуулагч: Лас Палмас Гран Канарын Их сургууль (ULPGC-University of Las Palmas Gran Canara)
Төслийн хамтрагч сургууль: МУИС, МУБИС, АШУҮИС, ХААИС, ХИС, СЭЗИС, УБИС, ЦГМДС, ШМТДС, ХИДС, ХДС
Сургалт үргэлжлэх хугацаа: 01/10/2018-31/10/2018
Суралцагчийн тоо: Төслийн хамтрагч сургууль тус бүрээс 15 багш, докторант, судалгааны ажилтан
Сургалтын сэдэв:
- EVERYTHING THAT YOU HAVE TO KNOW ABOUT DATABASES. By Malgorzata Guzowska, PhD
- HOW TO USE DATABASES IN PERSONAL SCIENTIFIC LIFE? By Malgorzata Guzowska, PhD
- MEDLINE®/PUBMED® – RESOURCES GUIDE. By Prof. Paulina Niedźwiecka – Rystwej
- HOW TO ADD A JOURNAL TO THE INTERNATIONAL DATABASES? By Prof. Yuriy Bilian
Сургалтад хамрагдах багш, докторант, судлаач нарт тавигдах ерөнхий шаардлага:
- Тус сургуулийн үндсэн багш, ажилтан, докторын хөтөлбөрт элсэн суралцаж байгаа оюутан байх
- Англи хэлний зохих мэдлэгтэй байх (IBT, IELTS-н оноотой бол давуу талтай болно)
- Судалгаа шинжилгээний ажил хийж байсан туршлагатай, цаашид хийх сонирхолтой
- Цаг төлөвлөлт сайн, ачаалал дааж сургалтыг бүрэн дүүрэн амжилттай дүүргэх чадвартай
- Өөрийн судалгааны мэргэшсэн сэдэв, судлагдахуунтай докторант байх
- Өөрийн судалгааны ажлыг мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэх чин эрмэлзэлтэй (working paper-тэй бол давуу тал болно)
- Сургалтын үр дүнг бусдад заан мэдлэгээ түгээн дэлгэрүүлэх бололцоотой
- Сургалтыг бүрэн гүйцэд судлаж, 2019.01.01-20-ны өдрийн хооронд явагдах шалгалтыг амжилттай өгөх боломжтой байх
Бүртгэлийг дараах линкээр илгээнэ үү.
Холбоо барих: Утас 77307730 (1140, 1141)