МУИС болон БНСУ-ын Данкүүк их сургуулийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд оюутан та бүхнийг 2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улиралд тус сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Солилцооны хөтөлбөрийн хүрээнд оюутнууд 12-19 багц цагийн Солонгос хэлний хичээл эсвэл Олон улсын бизнесийн удирдлага болон мобайл системийн инженерийн хөтөлбөрүүдийг англиар судлах боломжтой.
Шаардлага :
- МУИС-ийн 2,3 дугаар түвшинд суралцаж буй оюутан
- Голч дүн 3.0 болон түүнээс дээш байх
- Англи эсвэл Солонгос хэлний мэдлэгтэй байх
- Харилцааны соёлтой, нээлттэй, олон нийтийн ажилд идэвхитэй оролцдог байх
Бүрдүүлэх материалууд :
- Албан ёсны дүнгийн хуулбар англи хэл дээр
- Сургуулийн тодорхойлолт англи хэл дээр
- Recommendation letter-1
- Суралцах төлөвлөгөө англи эсвэл солонгос хэл дээр
- 3.5*4.5 хэмжээтэй 3 ширхэг өнгөт цээж зураг (чих болон хөмсөг гарсан байх)
- Гадаад паспортын хуулбар (хүчинтэй хугацаа нь 1 жилээс дээш байх)
- Уушигны рентген зураг (X-ray) авахуулсан байх.
Зардал:
Сурах бичиг, дотуур байр, онгоцын тийз болон амьжиргааны зардлыг оюутан өөрөө хариуцна.
Хамрагдах оюутны тоо: 4 хүртэлх оюутан
Өргөдөл хүлээн авах эцсийн хугацаа: 2018 оны 10 дугаар сарын 26-ны Баасан гараг, 17.00 цаг хүртэл.
Хаана: МУИС, хичээлийн 2 дугаар байр, Оюутан, төгсөгчийн хэлтэс, өрөөний дугаар: 200, 216.
Бүрдүүлсэн материалуудаа нэг багц pdf файл болгоод studentaffairs@num.edu.mn хаягаар илгээнэ үү. Хөтөлбөрийн тухай дараах холбоосоор зочилж суралцах хөтөлбөр болон бусад мэдээлэлтэй танилцана уу.
Холбоос: http://www.dankook.ac.kr/en/web/international/courses-taught-in-english
Хавсралт файлыг энд дарж үзнэ үү.
ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС