Автобусны цахим картны нэмэлт захиалга явагдаж байна

Share Button

МУИС-ийн оюутнуудын автобусаар үнэ төлбөргүй зорчих смарт картны НЭМЭЛТ захиалгыг 2018 оны 10 дугаар сарын 8-19-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 2-р байрны 200 тоот өрөөнд авна. Захиалга өгөх оюутнууд сиси системийн мэдээ, мэдээлэл хэсэгт байрлах онлайн захиалгыг үнэн зөв бөглөх, удирдамжид заасан материалыг бүрдүүлэн захиалга өгнө үү. Хугацаа хоцорсон тохиолдолд захиалга хүлээн авах боломжгүйг анхаарна уу. Онлайн захиалга өгсөн ч материал хүлээлгэн өгөөгүй оюутны захиалга хүчингүйд тооцогдоно.

Цахим төлбөрийн карт ШИНЭЭР захиалах оюутнуудын бүрдүүлэх материал:

  1. Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт
  3. Картын төлбөр төлсөн баримт. /Оюутнууд нь цахим төлбөрийн карт шинээр авахдаа 3600 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475014869 тоот дансанд тушаана./

Цахим төлбөрийн карт ДАХИН захиалах оюутнуудын бүрдүүлэх материал:

  1. Оюутан тус бүр “Цахим төлбөрийн карт” захиалах мэдүүлэг бөглөх
  2. Иргэний үнэмлэхийн хуулбар болон оршин суугаа газрын тодорхойлолт
  3. Дахин олгох картын төлбөр, эрх сунгалт төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт дахин авахдаа картын төлбөр 3600+1000 /картын үнэ+сунгалт/ төгрөгийг УБСК-ийн Төрийн Банкны 105700523235 тоот дансанд тушаана./

Цахим төлбөрийн карт СУНГУУЛАХ оюутнуудын бүрдүүлэх материал:

  1. 2017-2018 оны хичээлийн жилд болон түүнээс өмнө нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих цахим төлбөрийн карт авсан, 2018-2019 оны хичээлийн жилд дахин ашиглах нөхцөлийг хангасан оюутнууд картаа сунгуулан ашиглана.
  2. Картын төлбөр төлсөн баримт /Оюутнууд нь цахим төлбөрийн карт сунгалтын хураамжийн төлбөр 1000 төгрөгийг УБСК-ийн Худалдаа Хөгжлийн Банкны 475016875 тоот дансанд тушаана./
  3. Сунгуулах картын мэдээлэл хүсэлт гаргасан оюутны мэдээлэлтэй зөрсөн тохиолдолд сунгалт хийгдэхгүй анхаарна уу.

Санамж: Санамж: Цахим төлбөрийн карт шинээр болон дахин захиалахдаа мэдүүлгийн маягтыг татан авч зааврын дагуу бөглөх. Мөн холбогдох бичиг баримтыг үнэн зөв, бүрэн бүрдүүлсэний дараа захиалга өгөх боломжтой.

Цахим төлбөрийн карт сунгуулах оюутнууд өөрийн нэр дээрх картыг шалгахдаа смарт картын хэрэглэгчийн төв 70151289, 78111289 дугаарт хандан өөрийн карт мөн эсэхийг шалгуулах боломжтой.

Мэдүүлгийн маягт

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/10/Мэдүүлгийн-хуудас.docx”]

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

75754400-1515

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар