МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН ЗАЛУУСЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛЖ БУЙ “МУИС-ИЙН САЙХАН БИЧИГТЭН” ЭСЭЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Зорилго: Монголын ард түмний соёлын нандин өв болсон үндэсний бичгээ хойч үедээ өвлүүлэх, сурч эзэмших идэвх чармайлтыг дэмжих, монгол бичгээ сэргээн хэрэглэхэд оршино.
Уралдааны үе шат: 1-р шат: Оролцогчид “Баллуур” сэдвээр монгол бичгийн цэвэр, хичээнгүй тигээр 180-200 үгтэй эсээ бичнэ.
Жич: Сэдвийн хүрээнд монгол хэл, бичгийн асуудлыг хөндөн бичнэ.
Материалыг хүлээн авах хугацаа: 2018 оны 10-р сарын 01-оос 10 сарын 26-ыг дуустал,
Хаана: МУИС II байр 3 давхар, 305 тоот ангид материалыг хүлээн авна.
Өөрийн овог нэр, сургууль анги болон холбогдох утсаа дэлгэрэнгүй бичихийг анхаарна уу.
2-р шат: Уралдааны комисс шилдэг 10 эсээг шалгаруулж, тухайн оролцогчдыг тусгай даалгавраар өрсөлдүүлнэ.
Шагнал: Шилдэг 5 бүтээлийг шалгаруулж Батламж гардуулна.
Тэргүүн, дэд, гутгаар байр тус бүр 1, өргөмжлөл, дурсгалын зүйл
Холбоо барих утас: 80805178, 85656210
Зохион байгуулагч:
МУИС-ШУС-ХУС, Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим
Монгол бичиг соёлын “Хос Уянга” нэгдэл
Эх хэл бичгээ эрхэмлэн дээдлэгч та бүхний мэлмий тунгалаг, өлмий бат оршиг.