“Гарааны компанийн менежмент” сургалтад урьж байна

Share Button

МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийн судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, ирээдүйд хийгдэхээр хүлээгдэж буй технологийг хөгжүүлэх, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд багш оюутны хамтын оролцоог идэвхижүүлэх, шинэ санал санаачлагыг урамшуулах, багш судлаачдын хамтарсан гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй “Багш, оюутны стартап-2018” (NUM STARTUP 2.0) хөтөлбөрийн хүрээнд “Гарааны компанийн менежмент” сургалт зохион байгуулна.

Хэзээ: 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн 14:00-17:30 цаг

Хаана: МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын өрөө

Сургалтын хөтөлбөр

Хугацаа Арга хэмжээ Сургагч багш
14:00-14:15 Бүртгэл /

Танилцуулга

Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Др.Д.Лхагвасүрэн
14:15-14:35 Гарааны компани байгуулахад оюуны өмчийн менежментийн асуудал ОӨГ-ын Шинэ бүтээл, ашигтай загварын шинжээч Б.Одгэрэл
14:35-14:55 Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журмын зохицуулалт БСШУСЯ-ны Инновацийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Энхтуяа
14:55-15:15 Ургамлын биотехнологийн гарааны компани байгуулсан туршлагаас “Гарааны МБП” ХХК-ийн үүсгэн байгуулагч Проф.Ж.Батхүү
15:15-15:30 Асуулт хариулт Бүх оролцогчид
15:30-15:50 Цайны завсарлага Бүх оролцогчид
15:50-16:10 Өндөр технологийн гарааны компани байгуулсан туршлагаас “Дижитал солюшнс” ХХК-ийн үүсгэн байгуулагч

Проф.А.Энхбаяр

16:10-16:30 Компанийн засаглал ба бизнесийн эрх зүйн асуудал Хууль зүйн сургуулийн багш, ШУ-ны магистр С.Батбаяр
16:30-16:50 Компанийн бизнес танилцуулга бэлтгэх Инноваци, технологи дамжуулах төвийн ахлах мэргэжилтэн Др.Д.Лхагвасүрэн
16:50-17:30 Асуулт, хариулт, ярилцлага Бүх оролцогчид

 

Бүртгэл:https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSfp8d-NiFSnBDdHOaz31a5MgCGmRdUpaChzZ2pFEwFZX2Ug9g/viewform?c=0&w=1

Холбоо барих: 77307730-1140, tto@num.edu.mn

Инноваци, технологи дамжуулах төв