МУИС-ИЙН ОУХНУС-ИЙН НИЙТИЙН УДИРДЛАГЫН БАКАЛАВРЫН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН УДИРДАМЖ
2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирал
Зорилго: Нийтийн удирдлагын чиглэлээр онол практикийн ач холбогдол бүхий судалгааны шинэ бүтээл, үзэл санааг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санаа бодлоо чөлөөтэй солилцох, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжихэд чиглэгдэнэ.
Сэдвийн хамрах хүрээ: “НИЙТИЙН УДИРДЛАГЫН ШИНЭЧЛЭЛ – НИЙГЭМ ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ РҮҮ”
Илтгэл хүлээн авах: Илтгэлийг 2018 оны 11 дүгээр сарын 6-ны 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 5-р байр, 401 тоотод хэвлэмэл 2 хувь, электрон хэлбэрээр puad_dep@num.edu.mn хаягаар хүлээн авна.
[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2018/10/Oyutnii-ESHH-Udirdamj-2018.11.07-1.pdf”]
Эрдэм шинжилгээний хурал: 2018 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 14:30 цагт илтгэлүүдийг хэлэлцүүлнэ.
Хаана : МУИС-ийн хичээлийн 5-р байрны 203 тоотод зохион байгуулна.
Хурлын зохион байгуулах комисс