МУЗН, Цус сэлбэлт судлалын үндэсний төв, МУИС хамтран “Залуу та амьдрал бэлэглэгч” аяныг 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Аяны хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 29, 31, 11 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд МУИС-ийн нийт багш, ажилтан, оюутнууд цусаа бэлэглэх боломжтой юм.
Цусаа бэлэглэх өдрийн нээлт 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр МУИС-ийн хичээлийн V байранд болно. Нээлтийн үйл ажиллагааны үеэр цусаа олон удаа хандивлаж хүмүүст амьдрал бэлэглэсэн багш, оюутнуудыг алдаршуулж олон нийтэд сурталчлана.