“МУИС-ийн Индэр” лекц, уулзалтын зорилго нь улс орныхоо хөгжил дэвшил, ард түмний үнэт зүйлс, үндэсний бахархлын тогтолцоог төлөвшүүлэхэд МУИС-ийн эрдмийн хамт олон, оюутан суралцагчдын гүйцэтгэх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, идэвхитэй оролцоо бүтээлч хандлагыг дэвжээн бэхжүүлэх билээ.
Лекц, уулзалтын энэ удаагийн зочноор Амай Монгол Бадарчин, ШУА-ийн Хубилай Хааны одонт, Олон улс судлалын профессор Жамбалсүрэнгийн Золбаяр оролцож “МУИС-ийн Бүтээгдэхүүн” сэдвээр ярилцлаа. Амай илтгэлдээ Монголын маш олон зүйл дэлхийд алдартай бөгөөд тэргүүлдэгийг хэллээ. Тухайлбал:
- Агаар
- Ус
- Байгаль
- Паспорт
- Ёс заншил
- Соёл гэх мэтчилэн олон зүйлс байдаг. Гэвч залуучууд гадаадад суралцаж ажиллаж амьдрахыг илүүд үзэж байна. Монголдоо суралцах, ажиллаж амьдрах нь чухал юм. Учир нь дэлхийн 86 орноор аялаж дэлхийн хөгжлийн чиг хандлага, тогтолцоо, түүх, соёлыг судлан 5 боть ном хэвлүүлээд асар их туршилга хуримтлуулж болдогийг нотолсон МУИС-ийн бүтээгдэхүүн зөвлөж байна хэмээн онцлов.