МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн Микробиологийн хөтөлбөрт лаборант /түр/ шалгаруулж авна

Share Button

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн Микробиологийн хөтөлбөрт лаборант /түр/ шалгаруулж авна.

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • МУИС-ийн Микробиологийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй
  • Лабораторийн болон судалгааны багаж, тоног төхөөрөмжтэй ажиллах чадвар, дадал туршлагатай /Микроорганизмын цуглуулгын сан хариуцна/
  • Усны микробиологийн судалгааны арга зүй эзэмшсэн бол давуу тал болно
  • Судалгааны ажлын үр дүнгээ хэвлүүлсэн бол давуу тал болно
  • 2 хүртэл жил тогтвор суурьшилтай ажиллах

Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  • Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй
  • Компьютерийн өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Багаар ажиллах чадвартай
  • Харилцааны соёл, ёс зүйтэй

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар

Материал хүлээн авах хугацаа:

2018 оны 11 дүгээр сарын 5-16-ны /ажлын өдрүүдэд/ 09.00-17.00 цаг хүртэл  МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд материалыг хүлээн авна.

Утас: 75754400-1136

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар