Арваннэгдүгээр сарын 9-ний Баасан гарагт амарч, 17-ны Бямба гарагт ажиллана

Share Button

Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил 11 дүгээр сарын 8-нд /Пүрэв гараг/ тохиож байгаа бөгөөд энэ өдөр бүх нийтээрээ амрана. Харин Засгийн газрын хуралдаанаас 11 дүгээр сарын 9-ний Баасан гарагт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргасан. Ингэснээр Баасан гарагийн амралтын өдрийг 11 дүгээр сарын 17-ны Бямба гарагт шилжүүлж, нөхөн ажиллахаар боллоо.

November 2018 Calendar With Holidays 2018 Calendar Printable – Shoot Design
Нийтээр амрах баярын өдөр, долоо хоногийн амралтын өдөр ойрхон таарч байгаа учир иргэдийн ажил, амралтын цагийг зохицуулах үүднээс Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн гуравдахь хэсгийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ. Хуулийн дээрх хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан байдаг.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар