Сонгон шалгаруулалтын нэр: МУИС-ийн байруудад нийтийн хоолны зориулалтаар талбай түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах
Төрийн өмчийн бодлого, зохиуцуулалтын газрын 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн дугаар 53 тоот тогтоол, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дугаар 268 тоот тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг үндэслэн МУИС-д нийтийн хоолны зориулалтаар талбай түрээслэх түрээслэгчийг сонгох шалгаруулалтыг зарлаж байна.
Шалгаруулалтанд оролцогч иргэн, хуулийн этгээд нь материалаа битүүмжлэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цаг хүртэл МУИС-ийн 1-р байрны 128 тоотод /утас75754400-1221/ хаягаар ирүүлэх ба 2018 оны 11 дүгээр сарын 27-ны 10:30-д нээнэ. Материалын жагсаалтыг дугтуйны гадна талд бичиж ирүүлсэн байна.
Ирүүлэх материалдаа дараах зүйлсийг тодорхой тусгасан байна.Үүнд:
- Байгууллагын товч танилцуулга
- Иргэн, хуулийн этгээднь МУИС-ийн байруудад түрээсээр эзэмших ашигтай талбайд явуулах үйл ажиллагааны танилцуулга, цайны газрын хоолны цэс, үнэ, технологийн карт, МУ-ын стандарт MNS4946:2005-д /хэрэв өөрчлөгдсөн бол шинэчлэснийг ирүүлэх/ зааснаар хоолны газрын ангилал, тусгай зөвшөөрөл, зэрэглэл, үндсэн шаардлагын хавсралт “В” /норматив/-ийн шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байх, ажлын байрны зураг, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлын үзүүлэлт, байгууллагын хаяг, холбоо барих утасны дугаар;
- Талбай болон үндсэн хөрөнгө түрээслэх үнийн санал ирүүлэх /нэг метр.кв/;
- Хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар-нотариатаар батлуулсан байх, Иргэний хувьд цахим үнэмлэх хуулбар;
- Эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх;
- Өмнө нь хийж байсан ижил төстэй ажлын туршлага-2016, 2017 оны байдлаар байх;
- Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2016, 2017 оны жилийн эцсийн аудитлагдсан санхүүгийн тайланг ирүүлэх;
- Борлуулалтын хэмжээ: 2016, 2017 оны аль нэг жилд 50 сая төгрөгнөөс багагүй байх;
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50%-иас багагүй байх;
- Татварын тодорхойлолт 2018 оны 11 дүгээр сарын 26-ны байдлаар ирүүлэх
- Харилцагч банкны тодорхойлолт
- Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулан дэлгэрэнгүй байдлаар ирүүлэх;
- Ажиллах хүчний эрүүл мэндийн хуудас сүүлийн байдлаар бөглүүлсэн байх:
– Түрээсийн төлбөрөө 3 /гурав/ сараар урьдчилан төлөх санхүүгийн чадвартай, хөрөнгийн баталгаатай байх (холбогдох эрх бүхий байгууллагын баталгаа гаргуулах)
Түрээслэх талбайн талаарх товч танилцуулга:
№ | Түрээслэхээр санал болгож буй талбайн зориулалт | Талбайн хэмжээ /м.кв/ | Түрээслэх үнийн доод хэмжээ /төгрөг/
/1 м.кв, 1 сард/ |
Талбайн байршил |
1 | Хичээлийн 4-р байр-Цайны газар
-цайны газар |
97 | 15000 | 1-р давхарт |
Жич:
-Түрээслэх үнэд цахилгаан, дулааны үнэ ороогүй болно.
-Түрээслэхэд хөрөнгийн онцлог, шинж чанарт нийцүүлэн ТӨБЗГ нэмэлт шаардлага тавьж болно.
-Жилд хийлгэх 1-2 удаагийн хортон шавьж устгалд өөрийн хөрөнгөөр хамрагдана.
Шаардлагатай мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: МУИС, Хичээлийн 1-р байр, 1давхар, 128 тоот, утас:75754400-1221