“ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА” болно

Share Button

ОЛОН УЛСЫН ОЮУТНЫ ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ УГТСАН ТЭТГЭЛЭГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

МУИС-ийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний 2.2 дахь зорилтын хүрээнд шилдэг суралцагчийг элсүүлэх, суралцаж байх хугацаандаа сурлага, урлаг, спортын амжилт гаргасан бүх түвшний суралцагчдыг дэмжих, суралцагчдын идэвхи чармайлтыг өрнүүлэх  зорилготой “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг-2019” тэтгэлгийг зарлан, сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн тэтгэлгийг ёслол төгөлдөр гардуулах үйл ажиллагааг зохион байгуулна.

Ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 15:00 цагт МУИС-ийн хичээлийн 1-р байр, Дугуй танхимд болно.


МУИС-ийн суралцагчдад олгодог тэтгэлгүүдийг танилцуулах, сурталчлах үйл ажиллагаа 14:00-18:00 цагийн хооронд дугуй заалны өмнөх талбайд болно. Тэтгэлэг авдаг МУИС-ийн оюутнууд тухайн тэтгэлгийн танилцуулгаа хийж, өөрсдийн туршлагаас хуваалцан, зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явагдана.

 Ёслолын үйл ажиллагаан дээр гардуулах тэтгэлгийн төрлүүд:

  1. Олон улсын болон улсын олимпиадад байр эзлэн МУИС-д элссэн элсэгчид-22
  2. ЭЕШ-ийн өндөр оноогоор МУИС-д элссэн элсэгчид-29
  3. Байгаль-Эх лицей сургуулийн өндөр оноотой элсэгчид-6
  4. Гурваас доошгүй улирал дараалан 3.5-аас доошгүй голч дүнтэй суралцсан бакалаврын суралцагчид-
  5. Амжилттай суралцаж буй ахисан түвшний суралцагчид
  6. Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Хими, биологи, физик, математик хөтөлбөрийг сонгосон 3 болон түүнээс дээш голч дүнтэй, 2-р түвшний суралцагчид
  7. Олон улсын чанартай урлаг, спортын уралдаан тэмцээнд 1-3-аар байр эзэлсэн суралцагчид
  8. Улсын чанартай урлаг, спортын уралдаан тэмцээнд 1-р байр эзэлсэн суралцагчид
  9. Суралцаж буй чиглэлээрээ их дээд сургуулиудын оюутнуудын дунд зохион байгуулагддаг, улсын хэмжээний мэргэжлийн олимпиад, уралдаан тэмцээнд оролцож, эхний 3 байр эзэлсэн суралцагчид
  10. Япон Улсын Мицүбиши Юу Эф Жи корпорацийн нэрэмжит тэтгэлэг хүлээн авах суралцагчид-16
  11. БНСУ-ын Апру Эф Жи сан, Ок Bae Jung-ийн нэрэмжит тэтгэлэг хүлээн авах суралцагчид-15

Ёслолын үйл ажиллагааны хөтөлбөр:

  • Нээлтийн урлагийн мэндчилгээ
  • Нээлтийн мэндчилгээ, МУИС-ийн захирал Д-р Я.Төмөрбаатар
  • Мэдээлэл, МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан захирал Б.Очирхуяг
  • Тэтгэлгийн батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа

Хөтлөгч тэтгэлэг гардуулах зочдыг урина.

 /Тэтгэлгийг тэтгэлгийн төрөл бүрээр гардуулан, бүлгээр зураг авахуулах/

  • Тэтгэлэг хүлээн авсан оюутнуудыг төлөөлөн талархлын үг хэлэх
  • Хаалт

ОЮУТАН, ТӨГСӨГЧИЙН ХЭЛТЭС

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар