МУИС, Газарзүйн тэнхимийн Байгаль орчныг зайнаас тандан судлал хөтөлбөр сурталчлах, “GIS day-2018” өдөрлөг зохион байгуулагдлаа

Share Button

МУИС-ШУС-БУС, Газарзүйн тэнхимийн “Газарзүйн мэдээллийн систем-зайнаас тандан судлалын сургалтын лаборатори” нь 2010 оноос жил бүр уламжлал болгон олон улсын Газарзүйн мэдээллийн системийн  өдөр “GIS day”-г тэмдэглэж байгаа билээ. Өдөрлөгийн үер “Байгаль орчныг зайнаас тандан судлал” хөтөлбөрийг сурталчлан, ГМС-ЗТС-ын хэрэглээний талаар хэлэлцүүлэг хийж, уг мэргэжлээр төгсөгчид болон суралцагчдын эргэх холбоог сайжруулах зорилго бүхий уулзалтыг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

БОЗТС-ын хөтөлбөр сурталчлах үйл ажиллагаанаас, МУИС-ийн хичээлийн II байрны 2 давхар

“GIS day” өдөрлөгт оролцсон хүндэт зочид, төгсөгч, оюутнуудын хамт

“GIS day” өдөрлөгт хүндэт зочиноор Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрын орлогч дарга А.Батбаяр хүрэлцэн ирж,  “Орон зайн өгөгдлийн өнөөгийн байдал, хэтийн төлөв“ сэдвээр сонирхолтой илтгэл тавьлаа.

Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газрын орлогч дарга А.Батбаяр

Хэлэлцүүлгийн үеэр нийт 5 илтгэл тавигдсан. Үүнд: TNC олон улсын байгаль орчны байгууллагын ГМС-ын мэргэжилтэн Г.Пүрэвбаатар “Нөлөөлөл бууруулах загвар програм (Mitigation Design Tool)”,   Гамшиг судлалын хүрээлэнгийн шуурхай зарлан мэдээлэх төвийн мэргэжилтэн  Г.Отгонбаяр “Ой хээрийн түймрийн эрсдэлийн загварчлал”, Нийслэлийн Газрын албаны Мэдээлэл технологийн төвийн ГМС-ийн мэргэжилтэн А.Уянга “Land Manager программ хангамжийн ашиглалт”, Хил хамгаалахын Ерөнхий газрын ахлах дэслэгч Д.Хөлгөн “Батлан хамгаалах салбар дахь ГМС-ийн хэрэглээ” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

                       

Өдөрлөгийн эцэст уламжлал болсон “GIS day” задаллаа…