Анагаах ухааны доктор Я.Ганбаатарын “Монгол эмийн жорын хувилбар нэрийн түүвэр” 2012 он
“Монголын уламжлалт анагаах ухааны онолын үндэс” 2003 он
“Анагаах ухааны дөрвөн үндэсний язгуурын болон номлохуйн үндэс, тэдгээрт холбогдох мод,тайлбар” 2010 он
“Уламжлалт монгол засал” 2010 он
“Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэл” 2012 он зэрэг номыг аав Ядамсүрэн нь хүүгийнхээ дурсгалд зориулан дахин хэвлүүлж, дээжээс нь МУИС-д бэлэг болгон өглөө.
Я.Ганбаяр нь 1966 онд Цэцэрлэг хотод төрсөн бөгөөд 1984-1990 онд Анагаах Ухааны дээд сургуулийг дүүргэсэн хүүхдийн их эмч мэргэжилтэй. Мөн зүү, төөнүүр, уламжлалт анагаахын эмчээр мэргэжил дээшлүүлж, Энэтхэг улсын Дарамасала, Дерадун хотуудад буддын бясалгал, Төвд Анагаах Ухааны чиглэлээр суралцсан. 1990-1991 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд салбарын эрхлэгч их эмч, 1992-1994 онд Анагаах Ухааны Их сургуульд багш, 1994 оноос Уламжлалт Анагаах Ухааны сургуулийн онолын тэнхимд багшаар ажиллаж байжээ.