МУИС-ийн ШУС-ийн Нийгмийн ухааны салбарын Боловсрол, сэтгэл судлалын багш, дэд проф. М.Нарантуяа, Ph.D, Байгалийн ухааны салбарын химийн багш Ч.Нямгэрэл Ph.D нар 2018 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Нагояа хотод зохион байгуулагдсан Олон улсын харьцуулсан боловсрол судлалын судалгааны форумд илтгэл тавиад ирлээ.
Форумд Японы Цукуба Их Сургуулийн проф. Murata Yokuo, Ph.D, Японы Рицумиканы Их Сургуулийн дэд проф. Saori Hagai, Ph.D, Английн Сассексийн Их Сургуулийн Олон Улсын Боловсролын Сургуулийн проф. Keith M.Levin, Ph.D, Лондонгийн Их Сургуулийн Боловсролын Хүрээлэнгийн проф. Anjela W. Little , Нагойя Их Сургуулийн Төгсөлтийн Дараах Сургуулийн дэд проф. Utsumi Yuji, Ph.D болон Японы бусад их сургуулиудад доктор хамгаалж байгаа оюутнууд диссертацийн ажлаа хэлэлцүүлсэн байна.