“Багш, оюутны стартап-2018” (NUM STARTUP 2.0) шалгаруулалтын арга хэмжээнд урьж байна

Share Button

“Багш, оюутны стартап-2018” (NUM STARTUP 2.0) хөтөлбөрийг 2018 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэл хугацаанд МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийн судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд багш оюутны хамтын оролцоог идэвхижүүлэх, хамтарсан гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилготой хэрэгжүүлсэн юм.

Энэхүү хөтөлбөрийн үр дүнг дүгнэж шилдэг гарааны компанийн төслийг шалгаруулах, гарааны тэтгэлэг гардуулах “Багш, оюутны стартап-2018” (NUM STARTUP 2.0) шалгаруулалтын арга хэмжээг  2018.12.01-ний өдөр  09:30-15:00 цагт МУИС-ийн 1-р байрны 216 тоот  “Эрдмийн өргөө” –д зохион байгуулна.

Мөн энэ үеэр МУИС-ийн дэргэд байгуулагдаж буй гарааны компанийг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, шинэ технологийг бойжуулах, төр-хувийн хэвшил-эрдэм шинжилгээний байгууллага хоорондын түншлэлийг хөгжүүлэх, хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэгт хамтран ажиллах зорилгоор Нийслэлийн Үйлдвэрлэл инновацийн газар, Зээлийн батлан даалтын сан, Үндэсний Старт ап Фанд ХХК, Стартап Терминал ХХК-уудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болно.

Бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид, хөрөнгө оруулагч Та бүхнийг энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж манай эрдэмтэн багш, судлаачдын боловсруулсан шинэ технологи, бизнес санал, гарааны компанийн төслүүдтэй танилцаж, бүтээлч хамтын ажиллагаа хөгжүүлэхийг хүндэтгэн урьж байна.

Зохион байгуулагч: МУИС-ийн Инноваци, технологи дамжуулах төв

Хамтран зохион байгуулагч:

  • МУИС-ийн Бизнесийн сургууль, Бизнес консалтинг төв
  • МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль

Холбоо барих: tto@num.edu.mn , 77307730 (1140)

Татах (PDF, 115KB)