Өнөөдөр /2018.11.30/ МУИС-ийн ШУС-ийн захирал Г.Эрдэнэбаяр Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн зөвлөх профессор, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор /Sc.D/, профессор Л.Норовсүрэнг “МУИС-ийн Хүндэт дэвтэр”-т бичиж алдаршуулж буйтай холбогдуулан хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж гэрчилгээ гардууллаа.
Уг гэрчилгээнд “Л.Норовсүрэн танаа, МУИС-д 37 дахь жилдээ багшилж буй нөр их хөдөлмөр, Монголын шинжлэх ухааны хөгжилд оруулсан үнэлж баршгүй хувь нэмэр, Монголын сэтгүүл зүй, нийтлэлийн түүхийн судалгаа, шинжилгээнд гүйцэтгэсэн гавьяат үйлс болон сургалт, эрдэм шинжилгээний арвин туршлагаа хойч үедээ өвлүүлсээр явааг тань үнэлж “МУИС-ийн Хүндэт дэвтэр”-т нэрийг тань бичиж алдаршуулав” гэжээ.
Профессор Л.Норовсүрэн таны цаашдын эрдмийн ажилд тань амжилт, амьдралд тань эрүүл энх, аз жаргалыг хүсье.