“Хүний нөөцийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг” зохион байгууллаа

Share Button

МУИС нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын хүрээнд, төгсөгчдийг мэргэшүүлж чадавхжуулах, ажил олгогч байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, аж ахуйн нэгжийн удирдлага хүний нөөцийг чадавхжуулах, шинэ мэдээллээр хангах, суралцагсдын карьер хөгжлийн төвийг байгуулахад бэлтгэх, суралцагсдыг цагийн болон урт хугацааны ажилд зуучлах гарцыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын тэргүүлэх ажил олгогч байгууллагуудын “Хүний нөөцийг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг”-ийг 2018 оны 12 дугаар сарын 4-нд зохион байгууллаа.


Тус сургалтад ХНХЯ, ШЕЗ, НХААГ, ГЗБГЗЗГ, ТЭЦ-4, Эрдэнэс-Таван толгой ХК, Монголын Алт МАК ХХК, Монос групп, Тесо кропраци, Монголросцветмет ХХК, Төрийн банк, Юнитэл групп, Хаувэй ХХК, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл зэрэг 30 орчим байгууллагын удирдлага, хүний нөөц хариуцсан төлөөлөгчид оролцлоо.

Сургалт, хэлэлцүүлгийн үеэр МУИС, Тесо кропраци, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Бизнетворк консалтинг ХХК, “Чухал амжилт” сургалтын төвүүдтэй санамж бичиг байгуулж хамтын ажиллагааг эхлүүллээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар